2026 оны 04 сарын 15

1. Ус, химийн бодисоос хол байлгах
Шүр нь эмзэг тул үнэртэн, саван, шампунь зэрэг бүтээгдэхүүнтэй хүрэлцэхэд өнгө, гялбаа алдагдаж болзошгүй. Эдлэлээ зүүсэн үедээ үнэртэн цацахгүй, мөн саван шампунь хэрэглэхдээ шүрэн эдлэлээ авна уу.
2. Зөөлөн арчиж цэвэрлэх
Хэрэглэсний дараа хуурай, зөөлөн даавуугаар арчиж, цэвэрлэснээр шүрний гялбаа хадгалагдана.
3. Тусад нь хадгалах
Шүр нь амархан зурагддаг тул бусад метал, чулуунаас тусад нь, зөөлөн уут эсвэл хайрцагт хадгална.
4. Хэт халуун, хүйтэн орчноос хамгаалах
Температурын огцом өөрчлөлт нь шүрний өнгө, бүтэц, гялбаанд нөлөөлдөг тул тогтвортой орчинд хадгална.